Оюу толгой төслийн Сарын шилдэг ханган нийлүүлэгч ББА Мандах ХХК

Оюу толгой төслийн Сарын шилдэг ханган нийлүүлэгч ББА Мандах ХХК

ББА Мандах ХХК бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх албан ёсны гэрээт борлуулагч болохоор ажиллаж байгаа

Оюу Толгойтой хамтран ажилласнаар дотоод, гадаадын зах зээл дээр нэр хүнд нь өсөж, нийлүүлэгчдийн итгэл хүлээх болжээ.

ББА Мандах ХХК бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх албан ёсны гэрээт борлуулагч болохоор ажиллаж байгаа

Худалдааны ББА Мандах ХХК анх автомашин экспортын үйл ажиллагаа явуулж байжээ. Үүний дараа компаниа өргөжүүлэн, үйл ажиллагааны чиглэлүүдээ ч өөрчилжээ. 2010 онд Оюу Толгой ХХК-иас зарласан тендерт шалгаран, үүнээс хойш 12-20 төрлийн барилгын үйлдвэрлэлийн нэмэлт барааг тогтмол нийлүүлж байна. Анх 3 борлуулагч, 2 механикчтай ажлаа эхэлж байсан бол Оюу Толгой ХХК-тай хамтран ажилласнаар ажлын байраа нэмж 3 менежертэй болжээ.

ББА Мандах ХХК-ийн захирал Б. Батмандах Оюу Толгой ХХК-тай хамтарч ажиллаад 2 жил болж байгаа ч манай компани санхүүгийн хувьд бэхэжсэн. Бид хамгийн чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх бодлого баримталдаг. Үүнээс гадна ажиллах хүчний хувьд бэхэжсэн. Ажлын байраа ч нэмэгдүүллээ” гэж байсан. Тэрээр “Манай компани өнгөрсөн хугацаанд нэлээд их туршлага хуримтлуулж чадлаа. Алдаа улам багасаж байна. Ингэснээр бараа бүтээгдэхүүнээ цаг хугацаанд нь нийлүүлж чаддаг боллоо. Оюу Толгой компани бусад худалдагн авагчдын манай компанид итгэх итгэлийг шууд нэмэгдүүлдэг” хэмээн ярьж байлаа.

Эднийх экспортын зарим бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх албан ёсны  гэрээт борлуулагч болохоор ажиллаж байгаа аж. Бүтээгдэхүүнээ Монголын зах зээлд нийлүүлэх эрхээ авбал нэмж 12 ажлын байр гаргахаар төлөвлөсөн байна.

Тус компани Оюу Толгой ХХК-тай хамтран ажилласнаар дотоод, гадаадын зах зээл дээр нэр хүнд нь өсөж, нийлүүлэгчдийн итгэл хүлээх болжээ. Мөн Оюу Толгой ХХК-тай хамтран ажилласнаар хүмүүсийнх нь англи хэлний мэдлэг сайжран, ажлын туршлага нэмэгдэж байгаа аж. Ингэснээр бараа бүтээгдэхүүнээ цаг хугацаанд нь нийлүүлэх болжээ.

Оюу Толгой ХХК хамтрагч ханган нийлүүлэгч нарын үзүүлсэн онцгой үйлчилгээг сайшаан урамшуулах зорилгоор ‘Сарын шилдэг нийлүүлэгч’ шалгаруулдаг уламжлалтай. ББА Мандах ХХК 3 дугаар сарын шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарсан юм.

Leave a Comment

Your email address will not be published.