КОМПАНИЙН ТУХАЙ

ББА МАНДАХ ХХК нь 2010 оноос гадаад, дотоод худалдаа, катеринг үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Өдгөө Монгол улсад хэрэгжиж буй Уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрүүд, дотоодын компаниудад олон улсын үйлдвэрлэгч компаниудын бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх ажлыг амжилттай зохион байгуулж байна.
Бид Дэлхийн тэргүүлэгч 10 гаруй үйлдвэрлэгчдийн Монгол улс дахь албан ёсны борлуулагчаар ажиллаж байна.

Танилцуулга татах Хийсэн ажлууд

БИЗНЕСИЙН ФИЛОСОФИ

Бид аюулгүй ажиллагаа, нийгмийн хариуцлага, ёс зүй, чанарыг эрхэмлэн дээдэлж, харилцагч түншүүдтэйгээ урт хугацаанд тогтвортой харилцаж, “Дэлхийн чанарыг Монголд”  гэсэн уриаг  эрхэм зорилгоо болгон ажиллана.

Бид үргэлж шинийг эрэлхийлж, шинэ санаа, шилдэг технологийг импортлон, бүх түвшний харилцагчдынхаа үнэ цэнэтэй нийлүүлэгч нь байж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд урт хугацаанд хувь нэмэр оруулна.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

Бид 2010 оноос эхлэн өнөөдрийг хүртэл ханган нийлүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Бид үйл ажиллагаа өргөжүүлэн, үр ашигтай ажиллахын тулд шаардагдаж буй нэлээд олон төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлхийн олон улс орнуудаас импортлон оруулж ирж байна. Бидний дотоодын зах зээлд нийлүүлж буй бараа бүтээгдэхүүн нь худалдан авагч болон эцсийн хэрэглэгчийн хүсэлт шаардлагад нийцсэн олон улсын чанар, стандартын дагуу үйлдвэрлэгдсэн байдгаараа онцлогтой. Манай компани нь харилцагч байгууллагууддаа түргэн, шуурхай үйлчилгээ үзүүлж, чанартай бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг бөгөөд энэ нь тэдгээр байгууллагуудын ажлын бүтээмжийг нэмэгдүүлж үр ашигтай ажиллахад нь чухал нөлөө үзүүлдэг юм.

“ББА МАНДАХ ” ХХК нь уул уурхайн томоохон компаниудын хүнсний болоод ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийг тээвэрлэлтийн хамтаар чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг бөгөөд үүнийгээ бид, харилцагч компаниудын үндсэн үйл ажиллагааг тасралтгүй байх нөхцөл байдлыг хангаж байна хэмээн ойлгодог юм.

Манай компани иргэний болон уул уурхайн томоохон барилгын төслүүдэд шаардлагатай түүхий эд материал багаж, тоног төхөөрөмж зэрэг олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг ханган нийлүүлж байна. Бид 2010 оноос эхлэн ОЮУ Толгой ХХК-ийн ил болон далд уурхайн бүтээн байгуулалтын ажилд барилгын материал багаж хэрэгсэл тоног төхөөрөмж нийлүүлж ирлээ. Мөн иргэний болон үйлчилгээний зориулалттай барилгын дулааны шугам хоолойн угсралт, дотоод гадаад засал чимэглэлийн ажлыг чанартай хийж гүйцэтгэж байна.

01

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА

Хүний амь нас, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавина. Бид үндсэн болон гэрээт ажилтнуудын аюулгүй ажиллагааг ямагт нэн тэргүүнд хангаж ажилладаг.

02

БИЗНЕСИЙН ЁС ЗҮЙ

Ил тод, итгэл даасан, шударга байдлыг эрхэмлэнэ. Бизнесийн ёс зүй ба хариуцлага бол “ББА МАНДАХ” ХХК-ийн суурь үнэт зүйлс бөгөөд хамтрагч нарын өмнө хүлээсэн итгэлийг дааж, үйл ажиллагаа явуулах нь манай бизнесийн үндэс юм.

03

ХӨГЖИЛ ДЭВШИЛ

Үргэлж шинийг эрэлхийлж, шинэ санаа, шилдэг технологийг нэвтрүүлэн ажиллана. Бид үргэлж суралцаж, үйл ажиллагаагаа улам сайжруулж амжилт өөд тэмүүлнэ.

04

ХҮНДЭТГЭЛ

Бид хамтран ажиллагсдынхаа үндэс угсаа, үзэл бодол,мэдлэг чадвар, соёлын ялгааг хүлээн зөвшөөрч, хүндэтгэнэ. Бие биетэйгээ шударга, хүндэтгэлтэй харилцаж, хүн нэг бүрийн хүчин зүтгэлийг шударгаар үнэлж урамшуулна.

Харилцагч байгууллагууд