“ББА МАНДАХ ” ХХК нь уул уурхайн томоохон компаниудын хүнсний болоод ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийг тээвэрлэлтийн хамтаар чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг бөгөөд үүнийгээ бид, харилцагч компаниудын үндсэн үйл ажиллагааг тасралтгүй байх нөхцөл байдлыг хангаж байна хэмээн ойлгодог юм.
Бид 2011 оноос эхлэн эрүүл ахуйн чанарын стандартад нийцүүлэн явуулын болон суурин кемпийн кетринг үйлчилгээг хийж эхлэсэн бөгөөд “Болд Төмөр Ерөө гол” ХХК, Петро Матад ХХК, Логинтик Монголиа ХХК зэрэг компаниудад зориулан явуулын кемпийн үйлчилгээг, мөн суурин кемпийн үйл ажиллагааг хариуцан уурхайчдын тав тухтай, аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.